Thom Browne брэнд Барселона багийг хувцаслалаа
Лионель Месси ба түүний багийнхан
Нью-Йоркийн Thom Browne брэнд Испанийн Барселона хөлбөмбөгийн клубийн тамирчдад зориулсан travel suit буюу аяллын хослолын загварыг гаргалаа. Thom Browne брэндийн загвар зохион бүтээгч Том Браун Барселона багт зориулан цайвар саарал өнгийн тэйлор хийцийн хослол, задгай энгэртэй ноолууран цамцыг урлаж өгчээ. Харин багийнхны гэрэл зургийг загварын салбарын алдарт гэрэл зурагчин Фил Пойнтер дарсан байна.
Содон сонирхолтой загваруудаараа үргэлж хүмүүсийг гайхшруулдаг дизайнер Том Браун спортын салбарт нэр хүндтэй загвар зохион бүтээгчдийн нэгт тооцогддог. Тэрээр Лионель Мессигээс гадна NBA-ийн шилдэг тоглогчдын нэг болох Леброн Жеймс болон Кливленд Кавальерс багийн аяллын хослолын загварыг гаргаж байсан удаатай.
\