Хайх

2016 оны турш Instagram-д хамгийн олон дагагч нэмсэн арван алдартан

2016 оны турш Instagram-д хамгийн олон дагагч нэмсэн арван алдартан

Зөвхөн загварын салбарын хүмүүс

Text: Ө.Тодгэрэл


Орчин үеийн загвар өмсөгчийн карьерт олон нийтийн сүлжээ маш чухал нөлөө үзүүлдэг болсон нь нууц биш юм. Чи олон дагагчтай байх тусам чамайг брэндүүд үнэлж, чамаар дамжуулан илүү олон хэрэглэгчдэд хүрэхийг зорьдог болсон. Тэгвэл саяхан Instagram сүлжээ 2016 оны турш хамгийн олон дагагч нэмсэн моделиуд болон загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн нэгэн сонирхолтой жагсаалт гаргалаа. Жагсаалтын эхний байранд хэн бичигдсэнийг та бүгд магадгүй таамаглаж байгаа байх. Тэр бол мэдээж хэрэг Жижи Хадид юм!

Жижи энэ оны турш нийт 16,033,757 шинэ дагагчтай болсноор жагсаалтын бусад оролцогчдоос хол тасарсан юм. Түүний бага дүү Белла Хадид ч бас энэ жил маш амжилттай ажилласны үр дүнд урд өмнөхөөсөө илүү их алдар нэртэй болж, жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигджээ. Жагсаалтад мөн бүх цаг үеийн шилдэг модель Жизель Бундхен, чадварлаг дизайнер Виктория Бекхэм болон загвар өмсөгчийн карьерээ жүжигчний мэргэжлээр сольсон Кара Делевинь нар багтсан байна. Харин өөр нэгэн "It girl" Кендалл Женнерийн хувьд тэр энэ удаад харамсалтай нь жагсаалтад багтсангүй. Магадгүй энэ нь түүний хэсэг хугацааны турш хувийн хуудсаа устгасантай холбоотой байх.

A photo posted by Gigi Hadid (@gigihadid) on

A photo posted by Bella Hadid (@bellahadid) on

A photo posted by Gisele Bündchen (@gisele) on

 

Бүрэн жагсаалт:

1. @gigihadid, 16,033,757

2. @caradelevingne, 14,333,714

3. @haileybaldwin, 5,935,909

4. @bellahadid, 5,849,699

5. @emrata, 5,685,483

6. @victoriabeckham, 5,173,409

7. @chrissyteigen, 4,840,896

8. @gisele, 3,880,496

9. @taylor_hill, 3,624,222

10. @angelcandices, 3,480,158

цааш үзэх