Хайх

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар

Text: Buro.Mongolia


Бид энэхүү жагсаалтыг 2022 онд өмсөж байсан, авахыг мөрөөдөж байсан, өнгөрснөөс эргэж ирсэн болоод бүрмөсөн үдэн явуулж буй загварын эд зүйлсээс бүрдүүллээ.


Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 1)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 2)

Зүрхэн хэлбэртэй цүнх, Alaïa

Lyst олон улсын хайлтын платформ тухайн жилийнхээ загварын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд онцлох брэндээр Miu Miu нэрлэгдсэн ч Alaïa ордон эн тэнцэхүйц амжилт үзүүлсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Тэр дундаа Alaïa-гийн Le Cœur нэртэй зүрхэн хэлбэртэй цүнх сэтгүүлүүдийн нүүр, улаан хивсний ёслол, мөн street style төрхүүд дунд хамгийн их үзэгдэж энэ жилийн шилдэг аксесуарын нэг болж чадсан.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 3)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 4)

Клач, JW Anderson

Гаднаасаа яг л тагтааны хэлбэртэй декор шиг харагдах ч далавч хэсгээрээ онгойдог клач загварын цүнхийг JW Anderson брэнд өнгөрсөн нэгдүгээр сард эрэгтэй загварын шоун дээрээ танилцуулж байсан. Тухайн үед энэ цүнхийг өдөр тутамдаа бариад явахад хэтэрхий чамин бас этгээд санагдсан ч загварын иллюстратор Женни Уолтоны түүх олон ч хүний харах өнцгийг өөрчилж чадсан юм. Тэрээр “Би Миланд явж байхдаа тагтаанаасаа мөнгөө гаргаж ирэн таксины жолоочид өгөхөд тэр үнэхээр их гайхширсан. Надаас зургийг минь авч болох уу ч гэж асуусан. Би тэр үед шууд л жолооч эрэгтэйг оройн хоолныхоо үеэр Жонатан Андерсон гэж хэн болохыг ч мэдэхгүй гэр бүлийнхэндээ тагтааны хэлбэртэй цүнхний талаар ярьж өгч байгаагаар төсөөлсөн. Үүнд л загварын хүч оршиж байгаа юм” хэмээн тус цүнхтэй явахад үргэлж шинэ хүмүүстэй танилцдаг гэдгээ онцолж, худалдан авахдаа зарцуулсан зоос бүртээ баярлаж явдгаа хуваалцсан билээ.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 5)
Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 6)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 7)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 8)

Жийнсэн өмд, Bottega Veneta

Гаднаасаа энгийн цэнхэр жийнс шиг харагдах ч материалын хувьд арьсаар хийгдсэн энэ өмд дизайнер Матье Блазигээр ахлуулсан Bottega Veneta-гийн удаах бүлгийг илтгэх бэлгэ тэмдэг болоод байна. Тэрээр өөрийн дебют цуглуулгаа загварын ордны 1970 онд бүрдүүлж байсан минималист хэв маягаас урамшин бүтээсэн ба тухайн үед Bottega Veneta-г Францын Hermès-тэй адилтган үздэг байв. Бүтээлч захирлын эргэн дурсах оролдлого хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж 2022 оны минимализмын хүчтэй төлөөлөгчөөр нэрлэгдээд байгаа юм.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 9)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 10)

Мини юбка, Miu Miu

Miu Miu-гийн яг л сурагчийн хуниастай юбканы уртаас өм аван ирмэгийг нь эмжихээ мартсан мэт харагдах мини юбка энэ жилийн хамгийн хит загвар байсан. Тус юбка нь бүр Instagram дээр өөрийн гэсэн тусгай шүтэн бишрэгчдийн хуудастай болоод байгаа билээ. Үүнээс гадна бусад брэндүүд Miu Miu-гийн загвартай ижил, эсвэл төстэй хувилбаруудыг одоо ч хүртэл цувруулан гаргасаар л байна.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 11)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 12)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 13)

Бүс хэлбэртэй юбка, Diesel

Пэрис Хилтоны “Юбка бүсний өргөнтэй байх ёстой. Амьдрал богинохон. Эрсдэл гарга” гэж хэлснийг Diesel брэндийн бүтээлч захирал Гленн Мартенс биелүүлэхээр шийдсэн нь амжилт олсон. Хавар-зуны цуглуулгад багтсан энэхүү юбка ялангуяа TikTok дээр олон сая хүний ярианы сэдэв болсон билээ. Хаана, хэн, юутай өмсөх ёстой талаар асуултууд урган гарч, хүмүүс үүнийг загварын ээлжит солиорол мэтээр хүлээн авч байв. Сөрөг өнгө аястай шуугиан төдийлөн удаан үргэлжлээгүй ба стилистүүд, инфлюенсерүүд, алдартнууд Diesel-ийн юбкаг сонгож, энэ бол зоригтой, загварлаг, орчин үеийн залуучуудын сонголт мөн болохыг баталж чадсан.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 14)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 15)

Valentino-гийн ягаан эд зүйлс

Италийн Valentino загварын ордон маш амжилттайгаар өөрсдийн нэрийн хуудас болох өнгийг тодорхойлсон билээ. Энэ өнгийг одоо загварынхан Valentino ягаан хэмээн нэрлэж байна. Салбарын зүгээс Valentino-гийн төрөл бүрийн материал дээр нэгэн жигд өнгө гаргаж чадсаныг өндрөөр үнэлж байгаа юм.


Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 18)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 19)

Цагаан майк, Prada, Bottega Veneta, Loewe

Энгийн цагаан майк 2022 онд нөлөө бүхий хайп үүсгэж чадсан. Bottega Veneta, Loewe, мөн Prada-гийн 1,000 ам.долларын үнэтэй цагаан майкнууд ар араасаа борлогдож дууссаар байна.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 20)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 21)

Хуниастай загвар, Issey Miyake

Issey Miyake брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Иссэй Мияакэ 2022 оны наймдугаар сард таалал төгсөж загварын салбарт нөхөж баршгүй гарз тохиосон. Загварын шүүмжлэгч Анжело Флаккавенто “Issey Miyake гэдэг брэндийг олж мэдсэн цагаас танд өөр зүйл өмсөхөд бэрх болно” хэмээн Мияакэгийн бүтээлийг үнэлдэг. Тэр дундаа загвар зохион бүтээгчийн хуниастай загварууд тав тухтай, үрчийж нугалардаггүй гэдгээрээ алдартай.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 22)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 23)

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 24)

Gucci, mules загварын гутал

Дизайнер Алессандро Микеле Gucci-гийн бүтээлч захирлынхаа албыг орхиж байгаа харамсалтай мэдээг өнгөрөгч арваннэгдүгээр сард олон нийтэд зарласан билээ. Тиймээс бидний зүгээс авьяаслаг Микелегийн анхны цуглуулгын нэг хэсэг Gucci-гийн хамгийн эрэлттэй mules гутлыг жагсаалтдаа багтаалаа.

Үүрд бидний дурсамжид: 2022 оныг илтгэх 9 загвар (фото 25)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх