Хайх

Албан ёсны мэдэгдэл: Карл Chanel-д үлдэхээр боллоо

Албан ёсны мэдэгдэл: Карл Chanel-д үлдэхээр боллоо

Ээлжит цуурхал батлагдсангүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кар Лагерфельд Chanel-ын бүтээлч захирлаар ажиллаад өдгөө гуч гаруй жил өнгөрч байна. Тэрбээр ойрын ирээдүйд уг албан тушаалаа орхих бодолгүй гэдгээ мэдэгдлээ

Загварын ертөнцөд өдөр бүр л ямар нэгэн шинэ цуурхал тархаж байдаг. Саяхан Карл Лагерфельдыг resort 2017 цуглуулгаа танилцуулсны дараа тэтгэвэрт гарна гэх яриа үүссэн юм. Ийм зэргийн цуурхал мэдээж хэрэг интернет сүлжээнд нэн даруй шуугиан дэгдээж, Chanel брэндийн төлөөлөгчдийн анхааралд хүрээд амжсан байна.

Гэхдээ энэ удаагийн яриа ердийн л нэг цуурхал байсан болж таарлаа. Өнөө өглөө Chanel брэндийн төлөөлөгч албан ёсны хариу мэдэгдэл хийсэн юм. "Ноён Лагерфельдын тухай цуурхал ямар ч үндэслэлгүй болно" хэмээн тэр зарлалаа.

цааш үзэх