Альбер Эльбаз Lanvin-ы төлөөлөн удирдах зөвлөлөөс гарлаа
Одоо албан ёсоор
Бүтээлч захирлын суудлаа орхисноос зургаан сарын дараа Альбер Эльбаз загварын ордны төлөөлөн удирдах зөвлөлөөс гарлаа
Альбер Эльбаз Lanvin ордноос дуулиантайгаар гарснаас хойш аль хэдийнэ зургаан сар өнгөрсөн гэхэд итгэхийн аргагүй мэт санагдана. Түүнийг 14 жилийн турш ажилласан урлантайгаа салах ёс гүйцэтгэхэд хүн бүрт их гунигтай байсан. Гэхдээ дизайнер албан тушаалаа орхисон хэдий ч өнөөдрийг хүртэл Lanvin-ы төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байжээ.
Зөвлөлөөс гарах шийдвэрийг Эльбаз саяхан зохион байгуулагдсан загварын ордны төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр гаргасан байна. Lanvin-ы Парис хотод байрладаг төв оффист зохиогдсон уг уулзалтын үеэр Альбер Эльбазыг цаашид брэндийн ирээдүйд нөлөөлж чадахгүй болсныг албан ёсоор мэдэгджээ. Хэдий тийм боловч дизайнерын мэдэлд загварын ордны хувьцааны багахан хэсэг үлдсэн байна.