Хайх

Альбер Эльбаз Lanvin-аас гарч байна

Альбер Эльбаз Lanvin-аас гарч байна

Яаралтай мэдээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Саяхан Раф Симонс Dior-ыг орхихоор болсон мэдээ загварын ертөнцөд шуугиан дэгдээгээд амжсан. Тэгтэл одоо бас нэгэн гайхамшигтай дизайнер Lanvin-аас явахаар шийдээд байна

Раф Симонс мэдэгдэл гаргаснаас хойш долоо хоног ч өнгөрөөгүй байтал Альбер Эльбазын ээлж ирлээ. Тэрбээр 14 жилийн турш ажилласан Lanvin-ы бүтээлч захирлын суудлаа орхихоор болсон талаар өчигдөр олонд мэдэгдлээ. Симонсын Dior-оос, Эльбазын Lanvin-аас гарч буй үйл явдлуудыг хооронд нь холбохгүй байхын аргагүй бөгөөд Эльбаз Dior луу явж байна гэсэн таамаглал олонхын дунд хүчээ авч байна.

Бидний олж мэдсэнээр Альбер Эльбаз компанийн гүйцэтгэх захирал Мишель Юибан ба загварын ордны эзэмшигч Шоу-Лан Вонгтой үүссэн зөрчилдөөнөөс болж Lanvin-аас гарахаар шийдсэн аж.

Парисын загварын долоо хоног дээр танилцуулсан хавар-зун 2016 цуглуулга түүний Lanvin-д зориулсан сүүлийн бүтээл болсон юм. Түүнчлэн бидний өнгөрсөн жилийн дизайнертай хийсэн ярилцлагыг дахин нэг уншвал түүний энэ шийдвэр тийм ч гэнэтийн биш гэдгийг бага зэрэг ойлгох болно.

цааш үзэх