Хайх

Алессандро Микеле A Magazine сэтгүүлийн редактор боллоо

Алессандро Микеле A Magazine сэтгүүлийн редактор боллоо

A Magazine

Text: Buro.Mongolia


Gucci брэндийн алдарт бүтээлч захирал Алессандро Микелегийн удирдсан анхны дугаар арваннэгдүгээр сард гарна

A Magazine сэтгүүл 2004 оноос эхлэн хэвлэгдэн гарахдаа уламжлалт редакцийн системээс татгалзсаар ирсэн туршлагатай. Ерөнхий болон туслах редакторгүй ажилладагаараа алдартай уг сэтгүүлийн дугаар бүрийг хэн нэгэн дизайнер хариуцан гаргадаг юм. А magazine сэтгүүлийн анхны дугаарыг Maison Martin Margiela удирдаж, түүний дараагаар Йожи Ямамото, Хайдер Акерманн, Риккардо Тиши, Proenza Schouler, Жамбаттиста Валли болон бусад дизайнерууд редакторын үүргийг биелүүлж байсан. Харин удахгүй худалдаанд гарах гэж буй арваннэгдүгээр сарын дугаарыг Алессандро Микеле хариуцжээ.

Дизайнер шинэ дугаар дээр ажиллахдаа Энни Лейбовиц, Флоренс Уэлч, Брюс Вебер, Жиа Коппола, Грейс Коддингтон, Жаред Лето, Мадонна болон бусад олны танил, загвар ба урлагийн салбарын нөлөө бүхий хүмүүстэй хамтарсан байна. Сэтгүүлд жүжигчин Хлое Севиньигийн нүцгэн зураг, шархалсан сэтгэлтэй 16 настай охины дүрд хувирсан Дакота Жонсоны полароид зургууд, мөн найруулагч Пьер Паоло Пазолинигийн урьд өмнө нь хэний ч харж байгаагүй, 91 настай зурагчин Паоло Ди Паологийн авсан хөрөг зураг багтах гэнэ.

Алессандро Микеле A Magazine сэтгүүлийн редактор боллоо (фото 1)

Нийт 280 хуудастай шинэ дугаар арваннэгдүгээр сарын 9-нд худалдаанд гарах бөгөөд Dover Street Market ба Colette дэлгүүрүүдээр € 19 еврогийн үнээр борлуулагдана.

Алессандро Микеле A Magazine сэтгүүлийн редактор боллоо (фото 2)

 

 

цааш үзэх