Алим модноосоо хол унадаггүй: Синди Кроуфордын охин загвар өмсөгч боллоо
Харин тэр дөнгөж 13 настай
Синди Кроуфордын 13 настай, жижиг хуулбар Кайя Гербер загварын агентлагтай анхны гэрээгээ хийлээ
Энэхүү баяртай мэдээг IMG Models агентлаг Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. "Манай гэр бүлд тавтай морил" гарчигтай мэдээ нь залуухан загвар өмсөгчийн хар цагаан Стивен Майзелийн Vogue Italia-д зориулан авч байсан зурагтай хамт нийтлэгдсэн байв.
Кайягийн хувьд олон удаа алдартай зурагчдаар зургаа даруулж байсан билээ. 2006 онд Melissa Odabash-ийн зураг авалтанд оролцож, 2012 онд Young Versace-гийн хүүхдийн хувцасны нүүр царай болж байсан. Гэсэн хэдий ч өөрийн шинэ байр сууриндаа Гербер үнэхээр баяртай байгаа. "Энэ бол гайхамшиг" хэмээн тэр Instagram хуудсандаа бичжээ.