Анхны харц: Ирина Шейк Givenchy-гийн жийнсэн өмдний сурталчилгаанд оролцлоо
Үргэлжлэл бий
Анх 1980 оны Кельвин Кляйны сурталчилгаанд Брук Шилдс зөвхөн жийнс бас цамц өмсөн зургаа даруулж байсан билээ. Тэрхүү сурталчилгаанд "Миний Кельвины цаана юу байгааг мэдэхийг хүсэж байна уу? Юу ч байхгүй" гэх өгүүлбэр гардаг бөгөөд энэ нь олны дунд томоохон шуугиан дэгдээсэн юм. Сурталчилгааг олон нийтэд цацахыг хориглож, жийнсийг худалдаанаас буулгасан. Тэгсэн хэдий ч брэндийн дараа дараагийн сурталчилгаанд илүү нүцгэн, зөвхөн жийнс өмссөн загвар өмсөгчид үзэгдэх болсон.
Өнөө үед нүцгэн бие хэнийг ч гайхшруулахаа больсон. Гэхдээ дизайнерууд жийнсэн хувцасны сурталчилгаандаа энэ арга барилыг хэрэглэсэн хэвээр л байна. Тухайлбал Александр Вангийн Анна Иверстай хамтарч хийсэн зураг авалтыг та санаж байгаа биз ээ. Нэлээд шуугиан дэгдээж байсан шүү дээ. Харин Риккардо Тишигийн хувилбар илүү даруухан хэв маягтай болжээ. Сурталчилгааны хар цагаан зургууд дээр Ирина Шейк нэг бол зөвхөн жийнс өмсөж, нэг бол юу ч өмсөлгүй нүцгэн байдлаар гарсан байна.