Balenciaga-г оюуны өмчийн хэрэгт буруутгалаа
Тайландаас ирсэн гомдол
Balenciaga-гийн хамгийн сүүлийн цуглуулгад багтсан олон өнгийн том цүнхнүүдийг санаж байна уу? Тэдгээр цүнхнүүдээс болж брэндийн дизайнерыг бүтээлийн санаа хулгайлсан хэрэгт буруутгалаа
Демна Гвасалия Balenciaga брэндийн шинэ бүтээлч захирлаар тодроод удаагүй байгаа билээ. Түүний загварын ордонд зориулж бүтээсэн анхны цуглуулга нэлээд их шуугиан дэгдээсэн. Тэр ч байтугай уг цуглуулгаас болж дизайнерыг санаа хулгайлсан хэрэгт буруутгаад байна. Энэ удаагийн гомдол алс хол Тайланд улсаас иржээ. Balenciaga-гийн намар-өвлийн цуглуулгад багтсан олон өнгийн босоо зураастай цүнхийг харсан орон нутгийн загварын нийгэмлэг нэн даруй дургүйцлээ илэрхийлж, брэндийн дизайнерыг Тайландын зах дээр зарагддаг уламжлалт цүнхний загварыг хуулбарласан гэжээ. Гэхдээ мэргэжилтнүүд Гвасалиягийн цүнхийг тэс өөр хэлбэр ба дизайнтай хэмээн тооцож, бүтээлч захирлын зүг ирсэн буруушаалд түдгэлзсэн хариу өгсөн байна.