Хайх

Белла Хадид Арабын Vogue сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарлаа

Белла Хадид Арабын Vogue сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарлаа

Есдүгээр сарын дугаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue Arabia сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг Белла Хадид чимлээ. Нүүр хуудасны хоёр төрлийн хувилбар болон бусад хэд, хэдэн зургийг Карл Лагерфельд даржээ.

Зурагнууд дээр Белла Fendi брэндийн намар-өвөл 2017 цуглуулгын загваруудаар гоёсон байгаа. Хамгийн сонирхолтой нь Vogue Arabia сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг Беллагийн эгч Жижи Хадид чимж байсан бөгөөд тухайн үед шаргал үст загвар өмсөгч бүсгүй хижаб өмсөн зургаа даруулснаар олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртэж байсан юм. Ийм ч учраас сэтгүүлийн удирдлага энэ удаад үндэсний загвар биш, харин хаалттай атлаа энгийн хувцас ашиглахаар шийджээ.

Гэхдээ сэтгүүл шинэ дугаартаа зориулж ондоо стилистик аргачлал хэрэглэсэн хэдий ч уншигчид дахин нэг удаа дургүйцлээ илэрхийллээ. "Би Беллад дуртай хэдий ч тэр бол хаа сайгүй үзэгддэг модель. Ингээд харахад танай сэтгүүл бусдаас огтхон ч ялгарах зүйлгүй болж байна. Та бүгд хэзээ араб стилийг загварт нэвтрүүлж эхлэх юм бэ?" хэмээн нэгэн Instagram хэрэглэгч шүүмжлэлээ бичжээ.

Белла Хадид Арабын Vogue сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарлаа (фото 1)

Дашрамд дурдахад саяхныг хүртэл Vogue Arabia сэтгүүлийн ерөнхий редакторын суудлыг эзэлж байсан Саудын Арабын гүнж Дина Абдулазиз дөрөвдүгээр сард албан тушаалаа орхисон байгаа. Абдулазиз энэ богино хугацаанд хоёрхон дугаар гаргаж амжсан бөгөөд сэтгүүлийн удирдлагатай санал зөрөлдсөний улмаас ийнхүү сэтгүүлээс гарах шийдвэр гаргажээ. Харин түүний оронд өмнө нь Architectural Digest Middle East сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байсан Мануэль Арно ирсэн юм.

цааш үзэх