Хайх

Белла Хадид Chrome Hearts-д зориулсан цуглуулгаа Парист дэлгэнэ

Белла Хадид Chrome Hearts-д зориулсан цуглуулгаа Парист дэлгэнэ

Дизайнерын гараагаа эхлүүлж буй загвар өмсөгч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Белла Хадидын Chrome Hearts-д зориулсан анхны цуглуулга гуравдугаар сарын 4-нд буюу энэ Бямба гарагт албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Шинэ капсул цуглуулгын нээлт Парис хотноо Chrome Hearts-ийн төв дэлгүүрт зохион байгуулагдана гэдгийг брэндийн төлөөлөгчид Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мөн нээлтэнд Белла Хадид өөрийн биеэр хүрэлцэн ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэнэ.

Загвар өмсөгч бүсгүйн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тизер зурагнуудаас харах нь ээ цуглуулгад лакан саравчтай мотоциклын малгай, "fuck you" гэх бичигтэй богино топ, цайвар ягаан өнгийн үслэг оруулгатай ноолууран кардиган, мөн адил ягаан өнгийн үслэг гар цүнх, ирвэсний хээтэй пальто, юүдэнтэй цамц, сул загварын спорт өмд болон гялалзсан чимэглэлтэй өндөр түрийтэй кет багтсан байна. Цуглуулгын бүрэн тоймыг бид тун удахгүй хүргэх болно.

 

A post shared by Bella Hadid (@bellahadid) on

A post shared by Bella Hadid (@bellahadid) on

A post shared by Bella Hadid (@bellahadid) on

цааш үзэх