Белла Хадид анхны цуглуулгынхаа зургийг дэлгэлээ
Chrome hearts маркд зориулж
Загвар өмсөгч Белла Хадид арванхоёрдугаар сарын дундуур Chrome Hearts марктай хамтарсан капсул цуглуулга гаргах болсноо Instagram хуудсаараа дамжуулан зарласан юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа тэрээр өөрийн анхны цуглуулгын зургуудыг дэлгэсэн байна. Белла олон нийтийн сүлжээндээ өөрийн бүтээсэн цагаан өнгийн мотоциклын малгайг өмсөж авахуулсан зургаа нийтэлжээ. Энэхүү загвар нь мөн улаан, хар өнгийн сонголттой гарах аж. Үүнээс гадна Белла Хадид болон Chrome Hearts маркийн хамтын ажиллагааны албан ёсны Instagram хуудсанд "Fuck You" гэх бичигтэй богино топыг харуулсан бас нэгэн тизер зураг дэлгэсэн байна.