Хайх

Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд

Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд

Намар-өвөл 2017

Text: Buro.Mongolia


Зураг:

Белла Хадидын оролцсон Nike брэндийн сурталчилгаа хэдхэн хоногийн өмнө дэлгэгдсэн билээ. Гэтэл өнөөдөр супер модель бүсгүйг онцолсон бас нэгэн сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацагдлаа. Белла энэ удаад Giuseppe Zanotti брэндийн 2017 оны намрын цуглуулгын сурталчилгаанд зориулан зургаа даруулжээ.  

Сурталчилгааны зургуудыг зурагчин Марио Соррентино Нью-Йорк хотноо авсан байна. Шинэхэн сурталчилгаанд Белла Хадид Giuseppe Zanotti брэндийн "Picard" алтлаг өнгийн өсгийтэй сандаал, "Dazzling Dena" гялалзсан чимэглэл бүхий урт түрийтэй гутал болон "Charleston" нэртэй өдөөр чимэглэгдсэн загвараар гоёжээ.

Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд (фото 1)Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд (фото 2)Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд (фото 3)Белла Хадид Giuseppe Zanotti-гийн шинэ сурталчилгаанд (фото 4)

цааш үзэх