Бейонсе Ivy Park нэртэй шинэ цуглуулга гаргалаа
Өдөн куртка, шоорт болон бусад спорт хувцаснууд
Бейонсе Topshop дэлгүүртэй хамтран гаргадаг өөрийн спорт хувцасны цувралдаа Ivy Park нэртэй намрын шинэ цуглуулга нэмлээ.
Шинэ цуглуулгад топ, шоорт, легинс, хөвөн даавуун цамц, бэлтгэлийн өмд, өдөн куртка, углааш, саравчтай малгай ба оймс багтсан байна. Өнгөний хувьд хар, цагаан, оюу цэнхэр, саарал туяанууд давамгайлжээ.
Цуглуулга Topshop болон Монгол руу хүргэлт хийдэг Nordstrom дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн байгаа. Хувцаснуудын үнэ 16 долларын үнэтэй оймсноос эхлээд 200 долларын үнэтэй өдөн курткагийн хооронд хэлбэлзэнэ.