Хайх

Бейонсе, Topshop нарын хамтарсан бренд дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ

Бейонсе, Topshop нарын хамтарсан бренд дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ

Спорт санаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Поп хатагтай Бейонсе Topshop брэндтэй хамтарч Parkwood Topshop Athletic гэх нэртэй шинэ спорт брэнд үүсгэж байна

Бейонсе алдарт хувцасны брэндтэй хамтрах гэж буй талаар анхны цуу яриа жилийн өмнө сонсогдож байсан. Харин одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарлаа. Юуны түрүүнд энэхүү хамтын ажиллагаа нь Topshop-ын урьд өмнөх төслүүдээс эрс ялгарч байгаа гэнэ. Бейонсе зүгээр нэг цуглуулга гаргах биш, харин "Parkwood Topshop Athletic" нэртэй бүхэл бүтэн спорт хувцасны марк танилцуулах аж. "Энэ нь бие даасан брэндийн бүтэц, удирдлага болон оффистой шинэ бизнесийн эхлэл юм. Бидэнтэй дэлхийн хамгийн ажилсаг, авьяастай эмэгтэйчүүдийн нэг хамтрах болсонд туйлын их баяртай байгаа" хэмээн Topshop-ын хувьцаа эзэмшигч Филипп Грин хэллээ.

"Parkwood Topshop Athletic"-ын нээлт дараа жилийн дөрөвдүгээр сард товлогдсон бөгөөд маркийн хувцаснууд дэлхийн 25 оронд зарагдах гэнэ.

 

цааш үзэх