Бид хэдэн литр жийнс өмсдөг вэ?
Хувцас бидэнд өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх боломж олгодог ид шидтэй ч нөгөөтээгүүр өдөр тутмын хэрэглээ нь эцэстээ хог хаягдал болдгийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хувцас үйлдвэрлэгчид дахин боловсруулсан материал ашиглах, усны хэрэглээгээ багасгах, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлд ажиллаж байгаа бол хувь хүмүүс байгальд ээлтэй, зөв сонголт хийхдээ анхаарч байна.
Хамгийн ойрын жишээ бол хүн бүрийн шүүгээнд байдаг жийнс юм. Тодруулбал ердөө нэг ширхэг жийнсэн өмдийг хийхэд 7,600 литр ус хэрэглэгддэг гэдэг. Жийнсэн өмд нь дэгжин, эдэлгээ сайтай, ямар ч үед өмсөж болдог тул үеийн үед хүн бүрийн шүүгээнд байсаар л байна.
Тэгвэл хаанаас байгальд ээлтэй жийнс олох вэ?
Жийнсэн өмдний хамгийн том үйлдвэрлэгч Levi’s брэнд нь 2025 он гэхэд үйлдвэрлэлийн процессынхоо хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох, үйлдвэрлэлээ 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах гэсэн хүрээлэн буй орчноо хамгаалах зорилгоор ажиллаж байна.
Мөн Levi’s брэнд нь 2011 онд Water<Less® технологийг танилцуулснаар тоглоомын дүрмийг өөрчилсөн. Энэхүү технологиор жийнсэн өмд хийхэд ашигладаг усны хэрэглээг 96% бууруулсан юм. 2020 оны байдлаар уг технологиор нийт 13 тэрбум литр усыг хэмнэжээ.
Энэхүү технологид бага усаар оригинал жийнс үйлдвэрлэхийн тулд 20 гаруй өөр техникүүдийг ашигладаг байна. Жишээ нь ус болон зөөлрүүлэгчээр жийнсэн өмдийг зөөлөн болгохын оронд гольфийн бөмбөг эсвэл хуванцар савны тагаар бөмбөрдөх, үйлдвэрлэлд хэрэглэсэн усаа дахин хэрэглэх гэх мэт арга барилуудыг ашиглан усыг хэмнэдэг аж.
Хүмүүсийн хэрэглээг өөрчлөх
Илүү сайн сонголт хийснээр илүү сайн хувцас өмсөнө. Та чанартай жийнсэн өмд сонгосноор удаан хугацаанд өмсөгдөх эдэлгээ сайтай хувцастай болохоос гадна хүрээлэн буй орчиндоо эергээр нөлөөлж, хог хаягдлыг ч давхар багасгана. Иймд байгальд ээлтэй худалдан авалт хийж, өөрийгөө болон бусдыг хайрлаарай.
Levi’s брэндийн албан ёсны дистрибьютер Би Ти Эф ХХК
Хаяг:
• Шангри-Ла молл | 3-р давхарт
• Хүннү молл | В1 давхарт
• УБИД | 3 давхарт
• УИД | 3 давхарт
Facebook: Levi’s in Mongolia