Хайх

Анхны харц: Burberry-гийн шинэ цуглуулга ямар болсон бэ

Ирлээ, харлаа, авлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны хоёрдугаар сард Burberry эрэгтэй ба эмэгтэй загварын шоугаа нэгтгэж, уламжлалт улирлын системээс татгалзаж буйгаа олонд зарласан. Өнөөдөр тус брэнд шинэ цуглуулгынхаа тизер бичлэгийг танилцууллаа

Есдүгээр сард зохиогдох Лондонгийн загварын долоо хоногийн үеэр Burberry эрэгтэй ба эмэгтэй цуглуулгаа нэгэн зэрэг танилцуулж, шинэ цуглуулгын хувцаснуудыг загварын шоу дуусмагц борлуулж эхэлнэ. Тэгэхээр Burberry брэнд одооноос эхлэн шинэ системийн дагуу ажиллахаар болж байна гэсэн үг юм.

Марио Тестиногийн хариуцсан зураг авалтаас бид Виржиния Вулфийн "Orlando" романаас сэдэвлэсэн шинэ цуглуулгын ерөнхий уур амьсгалыг олж харах боломжтой. Зураг авалтад Жин Кэмпбелл, Алекс Драгулеле болон хөгжимчин Каван МакКарти нар оролцсон байна. Загвар өмсөгчид Ливерпул хотын Уолкер галерей дахь уран баримлын дэргэд зургаа даруулжээ.

Burberry-гийн хамт олон уг цуглуулгын хажуугаар мөн дотор заслын бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн жижиг цуврал танилцуулах гэнэ. The New Craftsmen дэлгүүртэй хамтран бүтээж буй уг цувралыг мөн адил Вулфийн романаас сэдэвлэн бүтээжээ.

Анхны харц: Burberry-гийн шинэ цуглуулга ямар болсон бэ (фото 1)Анхны харц: Burberry-гийн шинэ цуглуулга ямар болсон бэ (фото 2)Анхны харц: Burberry-гийн шинэ цуглуулга ямар болсон бэ (фото 3)Анхны харц: Burberry-гийн шинэ цуглуулга ямар болсон бэ (фото 4)

цааш үзэх