Хайх

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид

Text: А.Сарнай


Гэрэл зураг бидэнд цаг хугацаагаар аялж, өнгөрсөн үеийн сайхан дурсамжаа сэргээхэд тусладгаас гадна урам зориг, таашаал, гуниг, шаналал гэхчлэн маш олон мэдрэмж төрүүлж чаддаг хүчирхэг зүйл. Гэрэл зургийг зөвхөн гэр бүлийн, эсвэл баяр наадмын хүрээнд л авч үздэг байсан үе нэгэнт ард хоцорч Монголд гэрэл зургийн салбар цоо шинэ түвшинд хөгжин цэцэглэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ удаад өөрийн гэсэн онцгой чиглэл, арга барил, хэв маяг, мэдрэмжээрээ бусдаас эрхгүй ялгарч буй шинэ үеийн гэрэл зурагчид BURO.-гийн харааг булаалаа.


О.Төмөрбаатар


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 1)

Төрсөн огноо: 1993.08.28

Гэрэл зургийн чиглэл: Загвар

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2014

Instagram: tumurbaatar

Өөрийн мэргэжлийн ажлыг үргэлж өндөр түвшинд хийж гүйцэтгэх зарчим баримталдаг О.Төмөрбаатар нь загварын гэрэл зургийн чиглэлээр ес дэх жилдээ ажиллаж байна. "Аливаа ажилд хариуцлагатай, сахилга баттай хандах хэрэгтэй. Тэр дундаа мэргэжлийн гэрэл зурагчин байхын тулд хамтарч ажиллаж буй хүмүүстэйгээ сайн ярилцаж, ойлголцдог байх хамгийн чухал" хэмээсэн тэрээр Michel & Amazonka, Говь, Michael Kors, Premier Tailor зэрэг томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг арвин туршлагатай нэгэн билээ. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 2)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 3)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 4)

Б.Инжинааш


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 5)

Төрсөн огноо: 1989.02.23

Гэрэл зургийн чиглэл: Баримтат

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2004 он

Instagram: injinaash_bor

Ямар нэгэн тавилтгүй, өөрийн гэсэн өгүүлэмж, илэрхийлэлтэй, амьдрал дээрх бодит агшныг чадварлаг буулгадаг зурагчин бол Б.Инжинааш. Сүүлийн 10 жилийн турш гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж буй түүний мэргэжлийн карьер анх 15 насандаа зөвхөн хар цагаан хальсаар авсан зургаа өөрөө боловсруулж, цаасан дээр буулгадаг гэрэл зургийн төсөлд суралцаж төгссөнөөр эхэлсэн бөгөөд өдгөө энэхүү мэргэжлээрээ нэлээдгүй үзэсгэлэнд оролцоод зогсохгүй томоохон сангуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсан  аж. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 6)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 7)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 8)

Б.Эрдэнэбулган


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 9)

Гэрэл зургийн чиглэл: Байгаль

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2010

Instagram: erdenebulgan_photographer

"Аль болох хүмүүсийн харж байгаагүй, шинэ газруудыг гэрэл зургаар дамжуулан танилцуулахыг хичээдэг" хэмээх Б.Эрдэнэбулган нь гэрэл зураг дарах сонирхолдоо хөтлөгдөж өөрийн үндсэн мэргэжлээ зоригтойгоор орхисон аж. "Гэрэл зурагчин гэдэг зүгээр л чөлөөт цагаараа хийдэг ажил биш. Мэргэжлийн түвшинд ажиллахын тулд үргэлж суралцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Ингэхэд маш их хугацаа шаардагддаг учир бүх зүйлээ зориулж байж л сайн гэрэл зурагчин болж чадна" хэмээн өөрийн бодлыг илэрхийлсэн бөгөөд 13 жилийн өмнө анх зураг авч эхлэх үед нь хүмүүсийн магтаал, дэмжлэг маш сайн түлхэц болж байсан гэнэ. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 10)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 11)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 12)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 13)

Б.Болдбаатар


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 14)

Төрсөн огноо: 1988.04.14

Гэрэл зургийн чиглэл: Хөрөг

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2005

Instagram: boldoo_march

March Nine Media агентлагийн зурагчнаар ажилладаг Б.Болдбаатарыг бид телевизийн томоохон төсөл, нэвтрүүлгүүдээс олонтоо харж байсан. Монголд гэрэл зураг салбарлан хөгжиж эхлээгүй 2005 онд анх энэ салбарт хөл тавьсан тэрээр 18 жилийн турш тууштай, үргэлж шинийг эрэлхийлж,  аливаа орчинд хөрвөх чадвартай ажилласаар ирсэн бөгөөд өдгөө хөрөг зургаас гадна загвар болон сурталчилгааны чиглэлээр дагнан ажиллаж байна. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 15)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 16)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 17)

Г.Луубат


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 18)

Төрсөн огноо: 1997.12.16

Гэрэл зургийн чиглэл: Интерьер

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2015

Instagram: luubatt

Дуртай зүйлээ хийж амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр гэрэл зурагчны мэргэжлийг сонгосон Г.Луубат нь багадаа нийгмийн идэвх сайтай, спорт сонирхдог хүүхэд байсан ч ахлах ангиа төгсөх үедээ гэрэл зурагт дурлаж, өнөөдөр өөрийн үндсэн мэргэжил болтол хөгжүүлж чаджээ. 2015 оноос зураг авч, 2016 оноос мэргэжлийн гэрэл зургийн агентлагт харьяалагдан ажиллаж эхэлсэн тэрээр "Одоогийн Луубатыг гэрэл зураггүйгээр төсөөлөхийн аргагүй" хэмээн онцолсон бөгөөд энэ мэргэжлийг эзэмшихэд харилцааны чадвар маш том давуу тал болдог хэмээсэн юм. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 19)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 20)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 21)

Ё.Чанцалдулам /Chayodu/


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 22)

Төрсөн огноо: 1994.07.01

Гэрэл зургийн чиглэл: Загвар болон концептуал

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2014

Instagram: chayodu

Ё.Чанцалдулам нь 2014 онд график дизайнерын мэргэжлээр суралцаж байх үедээ хичээлийнхээ хажуугаар гар утсаараа янз бүрийн зураг дарж түүнийгээ олон янзаар өөрчилж, өнгө тавьж янзлах маш дуртай нэгэн байжээ. Ингэж явсаар сургуулиа төгсмөгцөө загварын гэрэл зургийн чиглэлээр дагнахаар шийдсэн нь түүний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан гэнэ. Түүний гэрэл зургууд үргэлж өөрийн гэсэн хэв маяг, гүн утга, өгүүлэмжтэй байдаг бөгөөд тэрээр "Гэрэл зураг авахад туршлага хэдий чухал ч гэлээ тухайн зурагчин өөрийгөө сонсдог, ойлгодог, дотоод мэдрэмжээ хөгжүүлдэг байх нь ялгаагүй чухал" хэмээж байна. 

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 23)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 24)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 25)

Б.Батгэрэл 


BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 26)

Төрсөн огноо: 1989.07.08

Гэрэл зургийн чиглэл: Агаарын

Гэрэл зураг авч эхэлсэн он: 2007

Instagram: bagimax

Агаарын гэрэл зураг гэдэг нь "bird's eye view" буюу шувууны нүдээр харагдаж болох өндөр дээрээс нисдэг тэрэг, дрон, агаарын бөмбөлөг, шүхэр зэргийг ашиглан байгаль болоод газрын гадарга дээрх объектуудыг хүмүүст өөр өнцгөөс харуулах зорилготой гэрэл зургийн чиглэл юм. Энэ чиглэлээр маш олон жил тууштай ажиллаж, Улаанбаатар хотын дөрвөн улирлын өөрчлөлт, өдөр тутмын амьдрал, Монгол орны бахдам сайхан байгалийг бидэнд цоо шинэ өнцгөөс харуулдаг зурагчин бол Б.Батгэрэл. Тэрээр бага байхаасаа л гэрэл зурагт дуртай байсан бөгөөд ахлах ангиа төгсөөд урлагийн сургууль сонгож, график дизайнераар суралцсан нь түүнд мэргэжлийн гэрэл зурагчин болоход хамгийн том түлхэц болж өгсөн байна.  

BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 27)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 28)
BURO.-гийн хараанд: Өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий шинэ үеийн гэрэл зурагчид (фото 29)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх