Дэргэдээс нь үзье: Улсын их дэлгүүрт "Hello Summer" загварын шоу болох гэж байна
Дөрөв, тавдугаар сар бол монголын загварын салбарын хувьд их ачаалалтай үед тооцогддог. Брэндүүд, дизайнерууд энэ үеэр шинэ цуглуулгаа толилуулж ирээдүйд тогтох загварын чиг хандлага, өнгө аясыг өөрсдийнхөөрөө тодорхойлдог билээ. Тэгвэл энэ улирлын хамгийн онцлох үйл явдлуудын нэг болох “Hello Summer” загварын шоу Бямба гарагт буюу тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт 16:00 цагт болох ба нээлттэй хэлбэрээр явагдах тул хүссэн хүн бүр очиж ирэх зуны загварын өнгө аястай танилцаарай.
Цар тахлаас үүдсэн хөл хорионы хатуу чанга дэглэм суларч загварын шоуг дэргэдээс нь үзэх боломж эргэн нээгдэж байгаа нь үнэхээр баярлууштай. Энэ арга хэмжээнээс та тун удахгүй давамгайлж эхлэх гранж хэв маягийг, 2000-аад оны загварын нөлөөгөөр мартагдахаа шахсан энгийн өдөр тутмын загваруудыг, oversized силуэтээр тодорхойлогддог streetwear урсгалыг, тейлор хийцтэй ажил хэрэгч, спортлог хувцаснуудыг ойроос тольдож шинэ улирлын худалдан авалт хийхэд туслах хэрэгцээт мэдээлэл авч чадна.
“Hello Summer” загварын шоуны хүрээнд Nomin Fashion компанийн Итали, АНУ, Испани, Герман улсаас албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд хүргэдэг The North Face, Mango, Calliope, Bugatti зэрэг 10 гаруй брэндийн хавар-зун 2023 цуглуулгыг толилуулна. Мөн тус арга хэмжээн дээр Монголын хөрсөн дээр шинээр бууж буй Итали гутал, цүнхний Strategia, Pratesi брэндийн бүтээгдэхүүнийг оролцуулахаар болжээ.
Nomin Fashion
Утас: 1800-2888
Instagram: @nominfashion_
Facebook: Nomin Fashion