Central TV загварын тухай "The Маяг" нэвтрүүлгээ цацах гэж байна
"Загварт дүрэм байдаггүй"
"Загварт дүрэм байдаггүй"... Ганц ийм өгүүлбэрээр нийцгүй, зохимжгүй гэх бүхнийг үгүйсгэсээр өдийг хүрчээ. Тэгвэл хувцас, загварын талаарх хэвшмэл ойлголтоо өөрчилж, шинэ хэв маяг бүрдүүлэхэд тань туслах "маяг"-тай шоуг Централ телевиз бүтээсэн байна.
Эргэн тойрон дахь нүд эрээлжлэм загварын тухай үй олон мэдээлэл дунд төөрч, өөртөө эргэлзэж байсан удаа бий юу? Үгүй л гэж битгий хэлээрэй. Харагдах байдалдаа анхаарах нь буруу зүйл биш. Харин гэнэтийн өөрчлөлт, шинэ өнгө төрх бүрдүүлэхдээ хаанаас санаа авч, хэрхэн загварлаг байх учраа олохгүй байгаа бол та зөв газраа ирсэн байна.
Бид тогтсон уламжлал, зан заншил, ёс зүйн хэм хэмжээнд баригдсаар "thrift", "vintage" гэх мэт орчин цагийн залуусын сонголт, хэв маягийг ойлголгүй одоо хүртэл хүссэнээрээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй хэвээр байна.
Тогтсон, нэг л хэвийн хувцаслах ойлголтоос салгаж, шинэ мэдлэг олгох, хувцаслалтын тухай бодлыг тань өдөөж өгөх шоугаа долоо хоног бүрийн Мягмар гарагт 20:00 цагт, Централ телевизээр хүлээн авч үзээрэй.