Хайх

Chanel Mademoiselle Privé үзэсгэлэнгийн анхны танилцуулга

Хаалттай үзүүлбэр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сарын дараа Лондонд Chanel брэндийн үнэт эдлэл, сүрчиг болон кутюр урлагийн эмхтгэл болсон үзэсгэлэн нээгдэх гэж байна. Харин хүлээх зуур энэхүү арга хэмжээний жижиг видео тизерыг сонирхоцгооё

Chanel-ын Mademoiselle Privé үзэсгэлэн аравдугаар сарын 13-наас арван нэгдүгээр сарын 1-н хүртэл Саачи галерейд болно. Ирсэн зочин бүр ямар ч үнэ төлбөргүйгээр францын тансаг орчинд умбаж, брэндийн урлагийн түүхийг судлах боломжтой. Энэхүү гайхамшигт арга хэмжээний нээлтээс өмнө тус загварын ордон нэгэн зугаатай тизер олон нийтэд дэлгэлээ. Бичлэгт загварлаг хатагтай Коко Mademoiselle Privé гэсэн хаягтай хаалга уруу сониучирхсан байдалтай шагайж буйгаар гарна. Хаалганы ард юу нуугдаж байгаа бол? Бид таамаглал дэвшүүлж, хүлээх л үлдлээ дээ.

цааш үзэх