Converse хоёр дах удаагаа Энди Уорхолын сантай хамтран ажиллаа
Сонгодог урлагийн зүгт
Америкийн поп соёлын хоёр том төлөөлөгч дахин хамтарсан цуглуулга танилцуулах гэж байна
Converse брэнд Энди Уорхолын сантай хоёр дах удаагаа хамтарч, намар-өвлийн цуглуулга гаргалаа. Тэд өмнө нь Chuck Taylor All-Stars кетүүдийг зураачийн алдарт Campbell's шөлний лаазнуудаар чимсэн билээ. Харин энэ удаа дизайнерууд Уорхолын уран бүтээлийн өөр нэгэн бэлгэ тэмдэг болох гадил жимсийг сонгосон байна. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дизайнерууд зураачийн домогт хөрөг зураг дээрх Эрх чөлөөний хөшөөг дүрсэлсэн загвар гаргажээ. Намар-өвөл 2015 цуглуулгын кетүүд хар болон цагаан өнгийн сонголттой гарах ба борлуулалтаас олсон орлогын тал хувь нь Энди Уорхолийн сан уруу шилжих юм. Шинэхэн загварууд 8-р сарын 20-ноос эхлэн худалдаанд гарсан байгаа.