Дэвид Бекхэм Belstaff-д зориулж мотоциклчин-каскадерын дүр бүтээлээ
Эхний зураг
Belstaff брэндийн өмнөх сурталчилгаанд Бекхэм савхин хүрэм, гандсан жинс ба шавар шавхай болсон гутал өмсөж чоперын дүрд орсон. Харин энэ удаагийн шинэ сурталчилгаа сюрреализм хэлбэртэй болжээ. Зохиолын дагуу Мексикийн тоостой цөлд мотоцикльчин - каскадер (англи. stuntman - аюултай үзүүлбэр хийгч) Бэкхэм давхиж явна. Тэр циркэд учирсан үзэсгэлэнт гимнастикчин бүсгүйгээ мартаж чадахгүй байх боловч түүнийг хаа сайгүй ангуучлах циркийн солиотой захирлаас зугтахаас өөр аргагүй болно.
"Би Belstaff-тай хамтран ажиллаад удаж байгаа. Надад Харви болон Кэтринтэй хамт богино хэмжээний кинонд тоглох санал ирэхэд би маш их баярласан. Би зүгээр л татгалзаж чадаагүй" хэмээн шинэ сурталчилгааны талаар Дэвид Бекхэм ярьлаа. "Гэмт хэрэгтнүүд"-ийн анхны трэйлер брэндийн албан ёсны вебсайт дээр ирэх даваа гарагт нийтлэгдэнэ. Харин киноны нээлт Лондон хотноо 9-р сарын 21-нд Belstaff брэндийн шоуны үеэр болохоор товлогджээ.