Хайх

Delpozo вебсайтаа шинэчилж, цахим дэлгүүр нээж байна

Delpozo вебсайтаа шинэчилж, цахим дэлгүүр нээж байна

Урагшаа хөдлөх

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сэтгүүлчид, загварын мэргэжилтнүүдийн харааг булаасан Испанийн Delpozo загварын ордон вебсайтаа шинэчилж, 30 орон уруу хүргэлт хийх цахим дэлгүүр нээх гэж буйгаа зарлалаа

Дөчин жилийн өмнө Испанийн загвар зохион бүтээгч Хесус Дель Позо үүсгэн байгуулсан Delpozo брэнд анх 2013 онд олны анхааралд өртөж, загварын редактор ба блог хөтлөгчдийн сэтгэлийг татаж чадсан юм. Энэхүү амжилтыг тус брэндийн дизайнер Хосе Фонтег авчирсан. Тэр хүн өөрийн брэндэд шинэ амь оруулж, загварын долоо хоногуудаар нэг биш удаа олныг гайхшруулж билээ.

Цаашид тэд брэндийг илүү хөгжүүлэх алхамаа шинэчилсэн дизайнтай вебсайт гэж үзжээ. Улмаар есдүгээр сарын 1-нээс 30 орон уруу хүргэлт хийх цахим дэлгүүр нээгдэх гэж байна. Европын орнуудаас гараагаа эхлэх цахим дэлгүүр 2016 оноос Ойрхи Дорнодод хүрч, цаашид дэлхийн бусад улсуудад хүрэх шат дараалсан төлөвлөгөө зохиожээ. 

цааш үзэх