Хайх

Dior брэндийн загварын шоу Япон улсын эртний сүмд зохион байгуулагдана

Dior брэндийн загварын шоу Япон улсын эртний сүмд зохион байгуулагдана

Text: Э.Цовоо


Өнгөрсөн жил Dior загварын ордон pre-fall 2024 цуглуулгаа Нью-Йорк хотын хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг болох Brooklyn Museum-д танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаа тэд pre-fall 2025 эмэгтэй хувцасны загварын шоугаа Япон улсын Киото хотын хамгийн эртний гэх тодотголттой Тожи сүмийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

Dior брэндийн загварын шоу Япон улсын эртний сүмд зохион байгуулагдана (фото 1)

ЮНЕСКО-ийн Дэлхийн өв жагсаалтад бүртгэгдсэн Тожи сүм нь Японы хамгийн өндөр модон барилга гэдгээрээ танигдсан ба VIII зууны үед буюу 796 онд баригдаж байжээ. Тус сүм нь ид шидийн мэт үзэсгэлэнт байгаль, архитектурын өвөрмөц хийцээрээ алдартай бөгөөд хуримын ёслол тэргүүтэй төрөл бүрийн баярууд ихээр зохион байгуулагддаг гэнэ.

Харин Dior-ийн бүтээлч захирал Мария Грациа Кьюри энэ талаар "1950-аад оны үеэс эхлэн Кристиан Диор Киото хотод байрладаг торгоны цехүүдтэй хамтран ажилладаг байлаа. Тэрээр өөрийн кутюр цуглуулгадаа зориулан Японы маш ховор, нандин торгуудыг ашиглан хэд, хэдэн загвар бүтээж байсан түүхтэй. Тэр ч утгаараа үе үеийн гайхалтай хүмүүсийн урласан энэхүү онцгой ач холбогдолтой газар бид шинэ цуглуулгаа танилцуулах гэж байна" хэмээжээ. 

Dior брэндийн загварын шоу Япон улсын эртний сүмд зохион байгуулагдана (фото 2)

Dior загварын ордны pre-fall 2025 шоу ирэх дөрөвдүгээр сарын 15-нд зохион байгуулагдахаар болсон байна. Мөн тэд 2025 оны аяллын цуглуулгаа Италийн Ром хотод танилцуулахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх