Хайх

Дрис Ван Нотен япон балетад зориулж тайзны хувцас бүтээлээ

Дрис Ван Нотен япон балетад зориулж тайзны хувцас бүтээлээ

Япон уламжлалыг Бельгийн хэв маягтай хослуулсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dries Van Noten брэнд найруулагч Дэвид Михалектай хамтран ажиллаж байна. Тэдний бүтээл Нью-Йорк хотын Бруклины хөгжмийн академид ирэх арваннэгдүгээр сарын 3-наас 8-ны хооронд үзэгчдийн хүртээл болно

Найруулагч Дэвид Михалек эртний японы театрыг орчин үеийн нүдээр харсан бүтээлээ удахгүй тавих гэж байна. Hagoromo гэх уг бүжгэн жүжигт тэнгэрээс унасан сахиусан тэнгэр нэгэн загасчинтай уулзаж буй тухай өгүүлдэг аж. Харин Дрис Ван Нотен уг жүжгийн тайзны хувцсыг урласан байна. "Дизайнер хүн аливаа хувцас урлахдаа үргэлж хүний өдөр тутмын биеийн хөдөлгөөнийг тооцооллож байх үүрэгтэй. Би бүжиг дэглээчтэй хамтран ажилласнаар энэ ойлголт надад илүү гүн сууж өглөө" хэмээн дизайнер өгүүлжээ. Ван Нотен тайзны хувцасны загвар гаргахдаа кимоногийн уламжлалт эсгүүр болон олон өнгийн зохицолд тулгуурлаж ажиллажээ. 

Дрис Ван Нотен япон балетад зориулж тайзны хувцас бүтээлээ (фото 1)

цааш үзэх