Эмма Стоун хоёр жилийн турш Louis Vuitton брэндийн хувцас өмсөнө
Жүжигчин бүсгүй брэндийн албан ёсны нүүр царай болж, 10 сая долларын гэрээнд гарын үсгээ зуржээ
LVMH групп өөрийн эзэмшлийн тэргүүн компани Louis Vuitton-ы гол төлөөлөгчөөр жүжигчин Эмма Стоуныг томиллоо.
Page Six сэтгүүлийн нийтэлсэн баттай мэдээллийн дагуу Louis Vuitton ордон томоохон амжилтанд хүрсэн "La La Land" киноны дараа жүжигчин бүсгүйтэй хамтран ажиллах талаар эргэцүүлж эхэлсэн гэнэ. Харин одоо гэрээ хийгдэж, Эмма хоёр жилийн хугацаанд брэндийг төлөөлөхөөр болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гэрээний нийт дүн 10 сая долларт хүрсэн аж.
Ингэснээр Эмма Стоун ойрын хоёр жилийн хугацаанд бүхий л чухал арга хэмжээнд оролцохдоо зөвхөн Louis Vuitton-ы хувцсаар гангарах учиртай болж байгаа юм.
Page Six-ийн мэдээллэснээр мөн Францын алдарт брэнд өмнө нь Эмма Стоуны кино дээрх хамтрагч Райан Гослингд хамтрах санал тавьсан хэдий ч, жүжигчин сурталчилгааны чанартай төсөлд оролцдоггүй гэх хариу өгснөөр татгалзжээ.