Энэ намар Chanel-ын “Ном уншдаг бүсгүй” үзэсгэлэн нээгдэнэ
Номонд дуртай бүсгүйчүүдэд зориулав
"Хэрвээ та бидэнд ямар ном унших дуртайгаа хэлбэл бид таныг хэн болохыг хэлж өгье" гэх жижиг дүрэм бодит амьдрал дээр хичнээн үнэн байдгийг та бүгд мэдэх биз ээ. Тэгэхээр хатагтай Коко Шанелийн унших дуртай номуудаас бүрдсэн үзэсгэлэн домогт дизайнерын хувийн зан чанарыг илүү дотно танихад туслах тун сонирхолтой төсөл болох нь гарцаагүй байх.
"Ном уншдаг бүсгүй" нь Culture Chanel гэх домогт дизайнерын амьдралыг харуулсан цувралын долоо дах үзэсгэлэн болж байгаа юм. Уг төслийн өмнөх үзэсгэлэнгүүд сүүлийн хэдэн жилийн турш Москва, Шанхай, Бээжин, Парис болон бусад хотуудад ээлж дараалан нээгдсэн бөгөөд хамгийн анхны үзэсгэлэн ОХУ-ын нийслэлд 2007 онд зохион байгуулагдаж байсан билээ.
Энэ удаагийн Венецийн үзэсгэлэн есдүгээр сарын 17-нд үүд хаалгаа нээж, 2017 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэнэ.