Ерөнхий редактор Александра Шульман сүүлийн Vogue сэтгүүлийн дугаараа гаргалаа
Есдүгээр сарын дугаарын нүүр хуудсан дээр Эди Кэмпбелл, Кейт Мосс ба Стелла Теннант нар
Александра Шульманы бэлдсэн Их Британийн Vogue сэтгүүлийн сүүлийн дугаар гарлаа. Энэ сард ерөнхий редактор албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний суудлыг Эдвард Эннинфул эзлэх болно.
Шульман энэ удаагийн дугаарын нүүр хуудсыг бэлтгэхдээ "өнгөрсөн, одоо ба ирээдүйг" илтгэхийг хүсжээ. Түүний энэхүү санааг хэрэгжүүлэхэд Стелла Теннант, Эди Кэмпбелл, Кейт Мосс, Жин Кэмпбелл ба Хорватын модель Нора Атталь нар тусалж, зургуудыг Марио Тестино дарсан байна.
Сануулахад шинэ ерөнхий редактор Эдвард Эннинфул албан тушаалаа хүлээж авсан даруйдаа редакцын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсан байгаа. Одоогоор түүний багт Наоми Кэмпбелл, Кейт Мосс ба видео зураач Стив Маккуин нар нэгдээд байна. Түүнчлэн Их Британийн Vogue сэтгүүлийн шинэ загварын захирлаар зурагчин ба стилист Венеция Скотт томилогдож, гэрээт гоо сайхны редактороор Пэт МакГрат ажиллаж, гоо сайхны хэлтэст нүүр хувиргагчид Шарлотта Тилбери, Вэл Гарланд болон үсчид Гвидо Палау ба Сэм Макнайт нар нэмэгдэн оржээ.