Хайх

FKA Twigs Nike-ийн шинэ сурталчилгааны нүүр царайгаар тодорлоо

Мөн үүнтэй холбогдуулан богино хэмжээний бичлэг хийлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

FKA Twigs Nike брэндийн шинэ "Zonal Strength Tights" легинс бүтээгдэхүүний нүүр царайгаар тодорч, "Believe in More" нэртэй сурталчилгаанд тоглолоо. Дуучин ба бүжигчин бүсгүй энэхүү сурталчилгааны бүтээлч захирлаар ажиллахын зэрэгцээ мөн зураг авалтад өөрийн биеэр оролцжээ. Тэрээр сурталчилгааны ерөнхий концепцийг гаргах, баг хамт олныг сонгох, бичлэгийг найруулах үүрэг гүйцэтгэсэн байна. Зураг авалт Мексик улсад хийгдсэн бөгөөд FKA Twigs-ийн «Trust in Me» дуу тус бичлэгийн хөгжим болсон байна.

Мөн Nike брэндийн цоо шинэхэн "Zonal Strength Tights" нэртэй легинс өчигдөр худалдаанд гарсан байгаа.

FKA Twigs Nike-ийн шинэ сурталчилгааны нүүр царайгаар тодорлоо (фото 1)

цааш үзэх