Хайх

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил

Өнгөрсөн ба ирээдүйн огтлолцол

Text: Ө.Тодгэрэл


Futuristic Type нэрийн дор футуристик, ретро хэв маягтай хувцас урладаг загвар зохион бүтээгч И.Мөнхтуяа "Цаг хугацаагаар аялагч" хэмээх шинэхэн зураг авалтаа танилцууллаа. "Гэрэг" сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт гарсан уг зураг авалтаас туялзуур сэлэмний спортоос санаа авсан, өнгөрсөн ба ирээдүйг нэгтгэсэн, өвөрмөц загваруудыг олж харах боломжтой. Дизайнер энэ удаад цацагтай өндөр захтай цамц, өндөр суудалтай өмд гэх зэрэг XVIII-р зууны эсгүүрүүдийг гялтганасан материал, нар ба сарны дүрслэлтэй алтлаг хатгамал гэх гоёмсог элементүүдээр амилуулж, мөн мэдээж хэрэг брэндийнхээ нэрийн хуудас болсон футуристик хэв маягтай уусган хослуулсан байлаа. Мөн цаг хугацаагаар аялагч дүрийг бүтээхийн тулд И.Мөнхтуяа лабораторийн цагаан халаатыг санагдуулам шулуун загварын цув урлажээ. Уг цувны энгэр дээрх эможи тэмдгийг өөрийн сэтгэл санааны байдалдаа нийцүүлэн солих боломжтой нь загварыг бүр ч илүү сонирхолтой болгосон гэлтэй.

"Би туялзуур сэлмээр хичээллэж эхэлснээс хойш XVIII-р зууны эрэгтэй хувцсанд дурласан. Хэрэв би цаг хугацаагаар аялагч байсан бол тэр үе рүү л аялж үзмээр байна" хэмээн И.Мөнхтуяа шинэ бүтээлч ажлынхаа талаар бидэнтэй хуваалцсан юм.

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 1)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 2)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 3)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 4)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 5)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 6)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 7)

Futuristic Type-ийн “Цаг хугацаагаар аялагч” нэртэй цоо шинэ бүтээлч ажил (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх