Giorgio Armani байгалийн үслэг эдлэл ашиглахаас татгалзаж байна
Сайн мэдээ
Giorgio Armani загварын ордон 2017 оны намар-өвлийн улирлаас эхлэн байгалийн үслэг эдлэл ашиглахаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү өөрчлөлт нь Emporio Armani, Armani Jeans ба Armani Exchange гэх зэрэг Armani Group-ын мэдэл доорх бүх брэндүүдэд хамааралтай юм.
"Бид байгалийн үслэг эдлэлийг дахин ашиглахгүй болсноо мэдэгдэхэд таатай байна. Өнөө үеийн технологийн хөгжил дэвшил бидэнд үслэг эдлэлийг орлуулах олон сайхан материал санал болгож байна. Манай компани энэхүү чухал алхмыг хийснээр олон нийтийн анхаарлыг байгаль орчин ба амьтад руу чиглүүлж, тэднийг хамгаалах хэрэгтэйг тодотгож байгаа" хэмээн Жиоржио Армани ярьлаа.
Armani Group нь байгалийн үслэг эдлэл ашиглахаас татгалзсан анхны загварын ордон биш юм. Өнгөрсөн оны долдугаар сард Hugo Boss, өмнө нь Calvin Klein, Tommy Hilfiger ба Ralph Lauren зэрэг брэндүүд ижил шийдвэр гаргасан билээ.