Жузеппе Занотти Жанет Жексонд зориулан пүүзний загвар гаргалаа
Цорын ганц ширхэг
Жанет Жексоны дэлхийг тойрон аялах Unbreakable тоглолтонд зориулж Жузеппе Занотти онцгой пүүзний загвар гаргажээ
Жанет Жексон удахгүй эхлэх аялан тоглолтондоо тусгайлан бүтээсэн цорын ганц пүүз өмсөхөөр жилийн өмнөөс бодож эхэлжээ. Поп хатагтай маань дотны найз Жузеппе Заноттитой Миланд уулзаж, аялан тоглолтонд нь тохирох тод, хөнгөхөн бас эвтэйхэн пүүз бүтээж өгөхийг хүссэн байна. Загвар зохион бүтээгч энэ саналыг нь шууд л зөвшөөрч, загварын нооргийг нь гаргасан гэдэг.
Дуучны нэрийн загвараар гарах тус пүүзийг өнгөний хослол, чимэглэл нь өвөрмөц болгох юм байна. Заноттигийн хувьд энэ загвар анхны "тайзны" бүтээл биш юм. Тэрбээр Жанет Жексоноос гадна Рианна, Бейонсе болон FKA Twigs гэх зэрэг дэлхийн хэмжээний одуудад ураа гарган, хүслийг нь биелүүлж байжээ.