Хайх

Gucci аяллын цуглуулгаа Лондонгийн Вестминстерийн сүмд үзүүлнэ

Gucci аяллын цуглуулгаа Лондонгийн Вестминстерийн сүмд үзүүлнэ

Зуны эхэнд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алессандро Микеле дараагийн круйз цуглуулгынхаа загварын шоуг Лондон хотод хийх бодолтой байгаагаа эртнээс мэдэгдэж байсан ч зохион байгуулах огноо болон байршлыг тэр үедээ нууцласан юм. Харин одоо бүх зүйл ил боллоо. Шоу Вестминстерийн сүмд болно

Вестминстерийн сүмд урьд өмнө нь Их Британийн эзэн хаадыг хаан ширээнд залж мөн амьдралын эцсийн замд нь үдэн гаргадаг уламжлалтай байлаа. Харин энэ жилийн зургадугаар сарын 2-нд энэхүү эртний, маш үзэсгэлэнтэй сүм дотор загварын шоу болох нь ээ. Энэ нь барилгын түүхэн дэх анхны шоу болох юм. Бүтээлч захирал Алессандро Микелегийн удирдлага доорх Gucci-гийн хамт олон Миланаас Лондон руу аялж, сүмд танилцуулгаа хийх гэж буй нь 2017 оны круйз цуглуулгын өнгө аястай ямар нэг байдлаар холбоотой биз ээ. Тэнд юу болох, ямар сюрприз задрахыг хамгийн түрүүнд Бюрогоос олж үзээрэй.

цааш үзэх