Gucci зөвхөн онлайнаар худалдах тусгай капсул цуглуулга гаргана
Цэцэрлэгт хүрээлэн
Gucci Garden хэмээн нэрлэгдэх шинэ цуглуулга нь зөвхөн онлайнаар борлуулагдах онцлогтой юм. Өөрөөр хэлбэл долоодугаар сарын 5-наас эхлэн цуглуулгын бүх загварууд брэндийн үндсэн дэлгүүрүүд дээр биш, харин зөвхөн албан ёсны вебсайт дээр байрших болно. Гэхдээ Gucci-гийн дэлгүүрүүдийг зорьсон хэрэглэгчдэд тусгайлан бэлдсэн ipad-наас захиалгаа хийж болох сонголт олгогдох гэнэ.
Цуглуулгын хувьд гэвэл ямар нэгэн шинэлэг зүйлгүй болжээ. Микеле анх Gucci-д ирснээсээ хойш 1970-аад оны уур амьсгалтай, хээ угалз, хатгамлаар баялаг онц сурлагатны төрх бүрдүүлж, түүнийгээ өдийг хүртэл үргэлжлүүлсээр л байна. Винтаж аястай, ургамал ба амьтдын хээтэй, эмэгтэйлэг загваруудаас бүрдсэн капсул цуглуулгад мөн цэцэг, эрвээхий ба могойн дүрстэй шинэ Dionysus цүнх, берет малгай, нүдний шил, бас хэд, хэдэн төрлийн гутал багтжээ.