Хайх

Гурам Гвасалия Vetements брэндийн амжилттай борлуулалтыг тайлбарлалаа

Гурам Гвасалия Vetements брэндийн амжилттай борлуулалтыг тайлбарлалаа

Vetements-ийн гүйцэтгэх захирал ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Vetements-ийн гүйцэтгэх захирал Гурам Гвасалия саяхан WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн ах Демнатай үүсгэн байгуулсан брэндийнхээ амжилтын шалтгааныг тайлбарлалаа.

"Үнэн хэрэгтээ хэн ч ирээдүйн алхам бүрээ тооцдоггүй. Бүгд л өнөөдрийнхөө тухай мөн өнөөдөр хэрхэн орлого олох талаар боддог" хэмээн Гурам ярилцлагаа эхлүүлжээ. Тэр мөн өсөлт дэвшил нь брэндийн хувьд тийм ч сайн зүйл биш гэдгийг онцолсон байна. "Хүмүүс «өсөлт» гэж ярих үед миний толгойд бага насны хүүхэд бодогддог. Vetements бол миний хүүхэд. Хүүхэд өсдөг. Тэр тодорхой насанд ирмэгцээ амьдралынхаа оргилд хүрдэг бөгөөд цааш өсөх шаардлагагүй байдаг. Энэ нь бидний брэндтэй ч бас хамааралтай ойлголт юм. Загварын салбарт хүн бүр л өсөлт дэвшилтийн талаар ярьж байна. Гэхдээ бүх зүйлд үргэлж хэмжээ хязгаар байх ёстой" хэмээн Гурам өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.

Хэмжээ хязгаарын ойлголт бол Vetements брэндийн үндсэн философи гэж Гурам онцолсон байна. "Бид хэзээ ч дэлгүүрийн тавиурыг бүтээгдэхүүнээр булдаггүй. Чи хэтэрхий их хэмжээний бүтээгдэхүүн санал болговол, хэрэглэгчдийн хүсэл ханаж, сонирхол нь буурна. Хэрвээ хувцас хямдрах хүртлээ дэлгүүрт хөглөрвөл, нийлүүлэлт эрэлтийг давсан байна гэсэн үг. Бид үргэлж зах зээл дээрх эрэлтээс бага тооны бүтээгдэхүүн санал болгодог. Ийм учраас Vetements-ийн бүтээгдэхүүнүүд үргэлж, бүх газруудаар маш хурдацтайгаар борлуулагдаж дуусдаг. Энэ нь санхүүгийн өнцгөөс ашигтай төдийгүй мөн хэрэглэгчдэд маш ихээр таалагддаг бодлого юм. Бүгд л бусдаас онцгой байхыг хүсдэг шүү дээ" гэж тэрээр тодотгон хэлжээ.

цааш үзэх