H&M ба Balmain-ы хамтын ажиллагааны анхны төрх
Рустены хэв маягаар
H&M ба Balmain нарын хамтран гаргасан цуглуулгын анхны зураг интернет сүлжээнд тархлаа
Олон нийтийн зах зээл рүү чиглэсэн аврага брэнд H&M болон Balmain загварын ордон хамтарсан цуглуулга гаргах гэж буйгаа өнгөрсөн 5-р сард Billboard Music Awards наадмын үеэр зарласан билээ. Цуглуулга худалдаанд гарах хараахан болоогүй байгаа хэдий ч цахим сүлжээнд ирээдүйд гарах цуглуулгын анхны зураг тавигдаж, олны сонирхлыг татлаа. Уг зураг дээр загвар өмсөгч бүсгүй Францын загварын Balmain ордоны хэв маягтай богино даашинз өмссөн харагдана.
Жордан Данн, Кендалл Женнер нар нүүр царай нь болсон энэхүү цуглуулга ирэх 11-р сарын 5-нд худалдаалагдаж эхлэнэ.