Хайх

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ

Авъястнуудад болон тэдний дагагчдад бонус боллоо


Зураг: Buro 24/7 Russia

Александр Ванг, Карл Лагерфельд, Фиби Файло, Раф Симонс, Рикардо Тиши зэрэг гайхамшигт хүмүүс 35 жилийнхээ ойг тэмдэглэж буй i-D сэтгүүлтэй хамтарчээ. Зөвхөн шилдгүүдтэй ажиллаж сурсан i-D сэтгүүлд нүүр хуудасны загваруудыг шинээр гаргасан ба энэхүү сэтгүүлийн дугаарыг зөвхөн сонгомол дэлгүүрүүдээр худалдаалах юм байна.

35 нас гэдэг бол ямар ч хэвлэгдмэл сэтгүүлийн хувьд онцлох үйл явдал билээ. i-D сэтгүүлийн хамт олон болоод нийтлэл нь нас тогтсон хүний дайтай болсон ч  тэд дугаар бүрээ цаг үедээ тохирсон, шинэлэг, онцгой байдалтайгаар,  энэ үеийнхээ тэргүүлэгч содон хүмүүсээр дүүрэн дугаарууд гаргаж чаддаг билээ. Харин ойн дугаартаа зориулж тус редакцийнхан болон тэднийг дэмжигчид бүгд нэлээд хичээнгүйлэн ажиллажээ. Сэтгүүлийн хамт олны дуртай загвар өмсөгчид бүхий 18 янзын нүүр хуудсуудын зургийг Алаксандр МакЛеллан авч, мөн бидний сая олж мэдснээр 11 загвар зохион бүтээгчид өөр өөрийн өнгөт оруулгууд бэлтгэжээ. Энэхүү төсөлд шилдгүүдийн нэрс орсон ба Balenciaga, Christopher Kane, Moschino, J.W. Anderson, Chanel, Palace, Celine, Dior, Givenchym Supreme, Vivienne Westwood гэх зэрэг бүгдийн мэдэх брэндүүдийн бүтээлч захирлуудын нэрс байна.

Онцгой сюрпризуудтай энэхүү дугаарууд цөөн тоогоор хэвлэгдэн гарах ба зөвхөн сонгомол дэлгүүрүүдээр худалдаалагдах гэнэ. Үүнд Dover Street Market, Colette, 10 Corson Como, SOTO Berlin, Palace болон Supreme зэрэг цэгүүд багтжээ.   

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ (фото 1)

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ (фото 2)

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ (фото 3)

i-D сэтгүүлийн ойн нүүр хуудсанд зориулж 11 дизайнер ажиллажээ (фото 4)

Christopher Kane

Supreme

Raf Simons for Dior

J.W. Anderson

Jeremy Scott for Moschino

Palace

Vivienne Westwood

цааш үзэх