Германы ICON сэтгүүлд Ж.Энэрэлийн оролцсон үзэсгэлэнт зураг авалт нийтлэгджээ
Монголд хийгдсэн зураг авалт
Германы загвар ба амьдралын хэв маягийн ICON сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Монгол улсад хийгдсэн нэгэн үзэсгэлэнт зураг авалт нийтлэгджээ. Зураг авалтын гол дүр болох загвар өмсөгч Ж.Энэрэл мөн сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.
Монголын нүүдлийн соёл ба аж ахуй, цэлмэг хөх тэнгэр болоод уудам тал нутгийг магтан дуулсан энэхүү зураг авалтыг сэтгүүлийн хамт олон "Хүн ямар нэгэн зүйлийг орхиж байж түүнд шинийг олох боломж нээгдэнэ. Монголчууд энэхүү мэдрэмж дээр тулгуурлан амьдардаг учир өдөр бүр шинэ адал явдалтай учирдаг" гэх үгсийн хамтаар нийтэлсэн байлаа.
Харин Ж.Энэрэлийн хувьд "Миний амьдралын хамгийн шилдэг туршлагуудын нэг" хэмээн зураг авалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.