Инес де ля Фрессанж Uniqlo-д зориулсан шинэ цуглуулга танилцууллаа
Франц бүсгүйн гоо зүйн мэдрэмж
Uniqlo брэндийн дизайны захирал Наоки Такизавагийн удирдлага дор бүтээгдсэн энэхүү намар-өвөл улирлын цуглуулга нийт гурван цувралаас бүрджээ. Эхний цувралд эмэгтэйлэг торгон цамц, хамба хилэн пиджак болон энгийн загвартай шулуун брюк өмд багтсан байна. Инес де ля Фрессанжийн хэлж буйгаар эдгээр хувцаснууд нь төгс эхнэрийн хээнцэр стилийг илтгэж байгаа аж. Хоёр дахь цувралд илүү зузаан материалтай хоолойтой цамц ба пиджак орсон нь Парисчуудын хамгаас хайртай цэргийн сэдвийг илэрхийлжээ. Харин эцсийн буюу гурав дахь цуврал эрх чөлөөтэй 1970-аад оны уур амсьгал шингэсэн байлаа. "Би эдгээр төрхүүдийг Женис Жоплин, Жимми Пейж ба Вудсток нарын пянзны нүүр зураг дээрээс олж хардаг байсан. Тэдний уран бүтээл одоо ч намайг урамшуулдаг. 1970-аад оны бүсгүйчүүд аливаа шинэ зүйлд нээлттэй ханддаг байсан. Тэд олон аксесуарыг нэг дор зүүж, төрөл бүрийн стилийг хооронд нь холихоос айдаггүй байсан. Тэр үеийн хувцаснуудаас эрх чөлөө мэдрэгддэг шүү" хэмээн Францын загвар өмсөгч ба дизайнер Инес де ля Фрессанж шинэ цуглуулгын талаар ярьлаа.
Цуглуулга есдүгээр сарын сүүлээс эхлэн Uniqlo-гийн дэлгүүрүүдээр худалдаалагдана.