Хайх

Vogue-ийн дотоод ертөнц: BBC суваг баримтат кино гаргана

Vogue-ийн дотоод ертөнц: BBC суваг баримтат кино гаргана

Английн Vogue-ийн 100 жилийн ойн баярт зориулж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

BBC телевизийн зураглаачид хэдэн сарын турш Английн Vogue сэтгүүлийн редакторуудыг загварын долоо хоног, зураг авалтын талбар, ажлын байр гээд хаа сайгүй дагаж явах нь ээ. Үр дүнд нь 2016 онд тус сэтгүүлийн 100 жилийн ойн баярт зориулсан кино BBC сувгаар гарна

"Бид хэзээ ч редакцидаа камер байрлуулахыг зөвшөөрөхгүй байхсан. Гэхдээ 100 жилийн ойн баяртаа зориулж ийм зүйл ч хийхэд бэлэн байна" хэмээн сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шульман ярьлаа.

Түүний хэлсэнтэй санал нэгдэж, ирээдүйд гарах киноны гүйцэтгэх продюсер Саймон Чинн нэмж хэлэхдээ: "Энэ бол загварын салбарын гол хэсэг рүү нэвтэрч, сэтгүүл эрхлэх ажлыг дотроос нь харах урьд өмнө олдож байгаагүй ховор боломж юм. Загвар энэ дэлхийд ямар үүрэгтэй, бас хэрхэн нөлөөлдөг талаар судлахыг бид зорьж байгаа" гэжээ. Кинонд редакцид ажиллах сэтгүүлчдээс гадна зурагчид, тусгай сурвалжлагчид гээд гадуур ажилладаг бүх л уран бүтээлчдийн ажиллагаа гарах юм байна. 

цааш үзэх