Хайх

Женнифер Лопес, Оливье Рустен ба Жереми Скотт нар Paper сэтгүүлийн нүүр хавтсанд

Женнифер Лопес, Оливье Рустен ба Жереми Скотт нар Paper сэтгүүлийн нүүр хавтсанд

Хоёрыг нэг дороос

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Paper Magazine-ийн 9-р сарын дугаарын нүүр хавтсыг Moschino, Balmain брэндийн бүтээлч захирлууд Жереми Скотт ба Оливье Рустен нар урлагийн тэнгэр бүсгүйчүүдийнхээ хамт чимлээ

Paper сэтгүүлийн шинэ дугаарт удахгүй эхлэх загварын долоо хоног, Рикардо Тиши ба Givenchy нарын ирээдүйн төлөвлөгөө, Александр Вангийн Balenciaga-г орхих болсон шалтгаан, мөн Dsquared2 брэндийн Дин ба Ден Кейтен нартай хийсэн ярилцлага гарчээ. Жереми Скотт, Оливье Рустенаас гадна тэдний урлагийн тэнгэр бүсгүйчүүд болох Женнифер Лопес ба солонгосын дуучин CL нар нүүр хавтаст гарсан нь сэтгүүлийг илүү чимсэн харагдана.

Нүүр хавтасны зураг дээр Женнифер Лопес ирэх улиралд тренд болох "slicked back" үсний засалттай, хурц өнгийн хумс ба уруултай, Balmain-ы гялалзсан даашинзтайгаар гарсан. Харин хавтасны өөр хувилбарт зориулж Moschino-гийн тод хувцас өмсөж, нүсэр чимэглэлүүд болон титэм зүүсэн дуучин CL Жереми Скоттын хамт зургаа даруулжээ.

 

цааш үзэх