Карл Лагерфельд Chanel-ын намрын сурталчилгаанд зориулж коллаж зургууд бүтээжээ
Шинэлэг санаа
"Энэ удаагийн сурталчилгаанд зориулж би урьд өмнө нь хийгдэж байгаагүй, цоо шинэ арга барил туршиж үзэхийг хүссэн. Би коллаж зургуудад их дуртай. Chanel-ын намрын цуглуулгыг энэ аргачлалаар сурталчилбал илүү тохиромжтой юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг удаан хугацааны турш судалсан урлагийн бүтээл гэж бүү бодоорой. Энэ нь ердөө л гэнэт миний толгойд орж ирсэн энгийн нэгэн санаа юм" гэж Карл Лагерфельд шинэ сурталчилгааныхаа талаар хэвлэлийнхэнд ярьжээ.
Сурталчилгааны зурагт хуудаснууд дээр дизайнерын урлагийн тэнгэр болсон модель Мариякарла Босконо ба Сара Браннон нар Chanel ордны бэлгэ тэмдэг камелия цэцэг, сувд, төрөл бүрийн хээ, дүрсэн дотор байгаа харагдана. Эдгээр тод өнгөтэй, анхаарал татам зурагнуудыг бүтээх үйл явцад Карл Лагерфельдаас гадна мөн Карин Ройтфельд, Том Пешо ба Сэм Макнайт нар биечлэн оролцсон байна. Тэд загвар өмсөгчдийн хувцаслалт, нүүр будалт ба үс засалтыг хариуцан ажиллажээ.