Хайх

Карл Лагерфельд Faber-Castell-тай хамтарч харандааны набор гаргалаа

Карл Лагерфельд Faber-Castell-тай хамтарч харандааны набор гаргалаа

Нарийн, нандин Karlbox

Text: Buro.Mongolia


Зураг:

Faber-Castell-ийн харандаануудад тухайн үедээ Ван Гог ба Пауль Клее нар дурлаж, тогтмол ашигладаг байсан билээ. Харин орчин үед агуу дизайнер Карл Лагерфельд уг харандаануудын үнэнч фэн нь болжээ

Кард Лагерфельд загварын ертөнцөд ажиллаад олон арван жил өнгөрч байгаа ч бид түүний талаар тийм ч их зүйл мэддэггүй бололтой. Тухайлбал түүнийг жаран жилийн турш бүх эскизүүдээ зөвхөн Faber-Castell-ын харандаагаар зурдаг байсныг бид дөнгөж саяхан олж мэдлээ. Тэр удаан хугацааны турш энэхүү брэндийн үнэнч хэрэглэгч нь байсны эцэст тэдэнтэй хамтарч ямар нэгэн зүйл бүтээхээр шийджээ. Дизайнер өөрийнхөө болон брэндийн шүтэн бишрэгчдэд зориулж Karlbox хэмээх скетч зургийн шаардлагатай бүхий л хангамж хэрэгслийг бүрдүүлсэн набор гаргасан байна.

Karlbox-ийг худалдан авах сонирхолтой нэг нь есдүгээр сарын 1-нээс эхлэн Faber-Castell ба Karl Lagerfeld нэрийн бутикүүдээр зочлоод үзээрэй. Нэг наборын үнэ ойролцоогоор 2,500 еврогийн үнэтэй байх болно.

 

 

цааш үзэх