Кендалл Женнерийн ээлжит дотуур хувцасны сурталчилгаа
La Perla брэндийн pre-fall 2017 цуглуулгад зориулж
Загвар өмсөгч Кендалл Женнер дахин нэг удаа La Perla брэндийн нүүр царайгаар тодорч, pre-fall 2017 цуглуулгын өнгөлөг зураг авалтанд оролцлоо. Алдарт хос зурагчид Мерт Алас ба Маркус Пиггот нарын хариуцсан уг зураг авалтанд 21 настай модель бүсгүй хагас гэрэлтэх торон дотуур хувцас, тод өнгийн усны хувцас, мөн цэцгэн хээтэй богино slip даашинз өмссөн харагдлаа.
"Энэ удаад би байгаль орчны гоо үзэсгэлэнг уран бүтээлчийн нүдээр харахыг хүссэн. Би Их Британийн цэцэрлэгт хүрээлэнг дүрсэлсэн алдарт уран зургуудаас бүтээлч санаа авч, өнгөлөг загварууд урлахыг зорилоо" хэмээн тус брэндийн бүтээлч захирал Жулия Харт ярьжээ.