Хайх

Кейт Миддлтон Диана гүнжийн титмийг зүүлээ

Кейт Миддлтон Диана гүнжийн титмийг зүүлээ

Хааны гэр бүлийн хамгийн дуртай үнэт зүйл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өчигдөр орой Лондон хотын Букингемын ордонд дипломат хүлээн авалт зохион байгуулагдсантай холбогдуулан Их Британийн хааны гэр бүл нэг дор цугларчээ. Кейт Миддлтон энэхүү үдэш дизайнер Женни Пэкхамын урт улаан даашинзаар гоёж, олны анхаарлыг татлаа. Гэхдээ олны дунд шуугиан тарьсан гол сэдэв нь Кейтийн даашинз биш, харин гүнжийн тэргүүнийг чимсэн хааны гэр бүлийн эртний титэм байсан юм.

Кембрижийн гүнгийн авхай өөрийн хадам ээж буюу Диана гүнжийн хамгийн дуртай титмийн нэг болох "Cambridge Lover's Knot"-ыг тэргүүндээ асаажээ. Диана гүнж энэхүү титмийг 1981 онд хатан хаан Элизабетээс хуримын бэлэг болгон авсан юм. Тэр цагаас хойш энэхүү титэм маш цөөн удаа олны өмнө ил гарч байсан  аж. Хэдийгээр энэхүү титмийг ихэвчлэн Диана гүнжтэй холбож ярьдаг ч үнэн хэрэгтээ уг титэм 100 гаруй жилийн баялаг түүхтэй. Эзэн хааны гэр бүлийн хувийн дархан Жеррард хэмээх эрхэм энэхүү титмийг бүтээсэн бөгөөд хатан хаан Мэри хамгийн анх зүүж байсан түүхтэй аж.

Кейт Миддлтон нэг жилийн өмнө болсон дипломат хүлээн авалт дээр уг титмийг анх асааж байсан юм. Тэр үед гүнж титмийг цагаан өнгийн торон даашинзтай хослуулсан байлаа.

цааш үзэх