Хэрэглэгчид Белла Хадидыг эсэргүүцэж өөрсдийн Dior-ийн бүтээгдэхүүнүүдийг сүйтгэж байна
Загвар өмсөгч бүсгүйг арьс өнгөөр ялгаварлах үзэлд буруутгажээ
Загвар өмсөгч Белла Хадид таагүй нөхцөл байдалд ороод байна. Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэд түүнийг арьс өнгөөр ялгаварласан хэрэгт буруутгажээ. Бүх зүйл Белла Хадидын Instagram-д нийтэлсэн story-ноос эхэлсэн юм. Тодруулбал тэрээр анх The New York Times сонинд хэвлэгдсэн Суданд болж буй үйл явдлын талаарх "Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улс яагаад жагсагчдыг хөнөөж буй цэргийн удирдагчдыг дэмжиж байна вэ?" гарчигтай нийтлэлийг өөрийн Instagram stories хэсэгтээ байршуулан тур хугацааны дараа устгасан юм. Дараагийн өдөр нь Белла онгоцны буудал дээр байхдаа дахин нэг story хийсэн бөгөөд ингэхдээ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Улсын онгоцнууд үзэгдэх цонхны эсрэг хөлөө "жийж" буйгаар зургаа даран нийтэлсэн байлаа. Харин Арабын соёлд гутлынхаа улыг харуулах нь доромжлол гэж үздэг тул олон хүн Беллаг эдгээр хоёр улсыг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлэн загвар өмсөгчийн төлөөлдөг загварын брэндүүдийг эсэргүүцэхийг уриалж, Dior-ийн бүтээгдэхүүнүүдийг устган хаяж буй бичлэгээ нийтэлж, #BellaHadidIsRacist хэштагтай бухимдсан давлагаа үүсгээд байна.
Харин Хадид үүний хариуд албан ёсны мэдэгдэл хийн хүлцэл өчжээ. "Би хэзээ ч хэн нэгний эсрэг утга агуулгатай пост оруулахыг хүсдэггүй. Би өөрийнхөө араб гарал үүслийг маш ихээр хайрлан үнэлдгийн хажуугаар үргэлж Ойрх Дорнодтой холбоотой аливаа асуудлаар зөв гэж үзсэн зүйлсийнхээ төлөө тэмцэж ирсэн. Би хэзээ ч эдгээр улс орнуудыг ямар нэгэн байдлаар шүүмжилж, муугаар ярих хүн биш. Миний хөлийн зурагт ямар ч улс төрийн агуулга байгаагүй. Би зургийн арын фон дээрх онгоцнуудыг огт анзаараагүй нь үнэн. Би та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гүйж байна. Энэ нь ердөө л үл ойлголцол байсныг та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна" хэмээн Белла англи болон араб хэлээр бичсэн байлаа.
— Bella Hadid (@bellahadid) June 17, 2019