Лагерфельд Коко Шанелийн тухай богино хэмжээний кинонд Кристен Стюартыг урьлаа
Мэдээж хэрэг гол дүрд
12-р сарын 1-нд болох Bal de la Rose хүлээн авалтад Лагерфельд эртнээс бэлдэж эхэллээ. Тэрбээр Коко Шанелийн тухай бас нэгэн кино бүтээхээр зэхэж байна
Энэ жил Chanel-ийн сурталчилгааны нүүр царай болсон Кристен Стюарт гол дүрийн жүжигчнээр сонгогдсон байна.
Люк Бессоны студид Карл Лагерфельд найруулагчийн сандал дээр сууж, домогт брэндийг үүсгэн байгуулсан Шанелийн талаарх ээлжит богино хэмжээний киногоо хийжээ. Зураг авалтад Шанелийн дүрийг бүтээсэн Стюартаас гадна мөн Жеральдин Чаплин оролцсон байна.
Киноны зохиол, харилцан яриа, хувцасны загвар гаргах, жүжигчдийн сонгон шалгаруулалт явуулах гээд энэ киноны бүх ажлыг Лагерфельд өөрөө хариуцан хийжээ. Киноны нээлт 12-р сарын 1-нд, жил бүр болж өнгөрдөг Bal de la Rose хандивын хүлээн авалтын үеэр болно.