Хайх

Lanvin-ы хамт олон Альбер Эльбазыг буцаан авчрахыг хүсч байна

Lanvin-ы хамт олон Альбер Эльбазыг буцаан авчрахыг хүсч байна

Орхиж болохгүй

Text: Б.Амина


Зураг:

Lanvin-ы ажилтнууд Альбер Эльбазыг явах болсонд гомдолтой байна. Тэд шаардлагатай тохиолдолд шүүхэд хандахад ч бэлэн гэдгээ мэдэгджээ

Францын загварын ордны 330 ажилтан Шоу-Лан Вонгийн шийдвэртэй санал нийлсэнгүй. Тэд хуучин бүтээлч захирал Альбер Эльбазын талд зогсож байна. Тиймээс удахгүй Парист ажилтнуудынхаа санал, гомдлыг сонсохоор хувьцаа эзэмшигчдийн хурал болохоор болжээ. Lanvin-ы уран бүтээлчид мэдээж Эльбаз буцаж ирэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. WWD-ийн сэтгүүлчдэд тус загварын ордны ажилтнууд удирдлагын гаргасан шийдвэрийг өөрчлүүлэхээр Парисын шүүхэд хандахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад Альбер Эльбаз албан тушаалаа орхих болсон талаар бид өнгөрсөн Лхагва гарагт мэдэж, бичиж үлдээсэн захидлыг нь уншсан билээ. Харин  Lanvin-ы ажилтнууд Лхагва гарагийн өглөө Эльбазын явах болсныг цочирдон хүлээн авч, нулимс дуслуулан "Альбер, Альбер!" хэмээн дуу алдацгааж байсан гэж нэгэн ажилтан нь WWD-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Lanvin-ы хамт олон Альбер Эльбазыг буцаан авчрахыг хүсч байна (фото 1)

Харин Альбер Эльбаз өөрөө баг хамт олондоо буцаж очихыг хүсч байгаа эсэхийг бид мэдэхгүй ч түүнийг Dior-ын бүтээлч захирал болно гэх яриа олны дунд гараад байгаа. Эльбазыг орлох хүнээр Оливье Рустен, Симон Роша, Жозеф Альтузарра мөн 2006 оноос Lanvin Homme-ын бүтээлч захирлаар ажиллаж буй Лукас Оссендрейвер нарыг нэрлээд байна.

 

цааш үзэх